Тотал Гүрү Хаб ХХК
Алтан хөрөнгө төслийг хэрэгжүүлэгч, ALTAN брэндийн 999 сорьцтой алт, мөнгөн гулдмайг Монголд савлан нийлүүлэгч.

Монголчуудыг алтан хөрөнгөтэй болгоно
«Тотал гүрү хаб» ХХК нь 2024 онд үүсгэн байгуулагдаж Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгогдсон Т3701/61 дугаартай үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг.
Бид дотоодын зах зээлдээ 999 сорьцтой цэвэршүүлсэн алт, 999 сорьцтой цэвэршүүлсэн мөнгийг ALTAN брэнд нэршлээр худалдаалж байна. ALTAN брэнд нь бүтээгдэхүүнээ олон улсын шаардлагад нийцүүлэн найдвартай сорьцын баталгаа, лац бүхий картан савлагаа, давтагдашгүй сериал, сертификат, ISO хэрэгжилт, зориулалтын үйлдвэрлэлийн цутгалт, гарал үүсэл тодорхой түүхий эд гэх мэт шаардлагуудыг хангаж Монгол улсдаа савлаж хэрэглэгчдэд хүргэдэг.
ALTAN брэнд нь үнэт металлыг зөвхөн гоёл чимэглэлийн хэрэглээ бус хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн хэлбэрээр эзэмших боломжийг бүрдүүлж буй үндэсний брэнд юм.
Алтан хөрөнгөтэй Монгол
Иргэн бүрийг алтан хуримтлалтай болгож, санхүүгийн ирээдүйг цэвэр алтаар баталгаажуулан монголчуудыг алтан хөрөнгөтэй болгох.
Хүртээмжтэй + Нэгдсэн систем + Аюулгүй бүтээгдэхүүн
Алт хадгалах уламжлалт соёлыг орчин үеийн дижитал технологитой нэгтгэн олон улсын стандартад нийцүүлсэн үнэт металлын нэгдсэн систем бий болгож иргэн бүрт хүртээмжтэй, найдвартай, аюулгүй бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэнэ.
Бидний баримталдаг зарчим
Аюулгүй байдал
999 сорьцын баталгаа, өгөгдлийн нууцлал, хөрөнгийн хамгаалалт.
Ил тод байдал
Бүх гүйлгээ, үнэ, шимтгэл нь хэрэглэгчид тодорхой харагдана.
Технологи
Шинэлэг шийдэл, дижитал хүртээмж, дэвшилтэт UX/UI.
Алсын хараа
Алтан хөрөнгөтэй Монгол, олон улсын стандарт, шинэ зах зээл.
Хариуцлага
Байгууллагын ёс зүй, нийгмийн хариуцлага.
Нэгдсэн менежментийн тогтолцоо
Бид үйл ажиллагааныхаа чанар, аюулгүй байдал, найдвартай байдлыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор ISO 9001 Чанарын менежмент, ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг уялдуулан нэвтрүүлсэн.
Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд бид бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, мэдээллийн нууцлалыг баталгаажуулан ажиллана.

Тусгай зөвшөөрөл
Манай компани үнэт металлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах холбогдох тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу авч, Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны бүртгэлд бүртгэгдсэн болно. 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгогдсон Т3701/61 дугаартай «Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл»-ийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байна.

Өнөөдөр алтан хуримтлалаа эхлүүлээрэй
0.5 граммаас эхлэн 999 сорьцтой алтыг Монголбанкны өдрийн ханшаар. 50 гр ба түүнээс дээш жинг захиалгаар нийлүүлнэ.