FAQ
Түгээмэл асуулт, хариулт
Хариултаа олохгүй бол бидэнтэй шууд холбогдоорой.
Авах ханшийг Монголбанкаас зарласан алт, мөнгөний өдрийн ханшаар тогтоодог бөгөөд зарах үнэ нь уг ханш дээр үйлдвэрлэлийн өртөг, бусад шимтгэлийг нэмж боддог. Өдрийн ханшийг сайтын тооцоолуур дээр шууд харна уу.
Алт бүгд 999 сорьцтой (24K) цэвэршүүлсэн алт, мөнгө нь 999 сорьцтой мөнгө. Бүтээгдэхүүн бүр дээр сорьц, жин, сериал дугаар тамгалсан байдаг.
Алт — 0.5 гр-аас 1000 гр хүртэлх 11 жингийн сонголттой, мөнгө — 50 гр-аас 1000 гр хүртэлх 5 жингийн сонголттой. 50 гр болон түүнээс дээш жинтэй бүтээгдэхүүнийг захиалгаар нийлүүлнэ. Эдгээрт багтахгүй жинг тусгай захиалгаар үйлдүүлж болно.
Тийм. Эзэмшиж буй алт, мөнгөө барьцаалж зээл авах боломжтой — барьцааны жинг граммаар үнэлгээг тооцоолж, зээлийн нөхцөлийг хамтран ажилладаг санхүүгийн байгууллага гүйцэтгэнэ. Дэлгэрэнгүйг биет борлуулалтаас асуугаарай.
Гүйлгээ нь иргэний бичиг баримт болон ebarimt-тай гүйцэтгэгддэг. Бүтээгдэхүүн бүр дугаарлагдсан сертификат дагалдаж, битүүмжилсэн савлагаатайгаар худалдаанд гарна. Дугаараар нь эргүүлэн баталгаажуулна.
Боломжтой. Аппликэйшний «Зарах» цэсээс эсвэл биет борлуулалтад биечлэн хандаж, эзэмшиж буй металлынхаа жинг граммаар сонгож зарах хүсэлтээ илгээнэ. Зарах үнийг гүйлгээний өдрийн ханшаар бодно.
Төлбөрийг бэлэн болон бэлэн бус шилжүүлгээр гүйцэтгэнэ. Гүйлгээ дууссаны дараа ebarimt, сертификаттай бүтээгдэхүүн хүлээн авна.